Хоёр дах удаагаа магадлан итгэмжлэгдсэн Соёмбо дээд сургууль нь элсэлтээ авч эхэллээ.

Захирлын мэндчилгээ


Эрхэм танд манай сургуулийн цахим хуудсанд зочилж байгаад гүнээ талархаж байна. Тантай хамтран ажиллах, таныг хүлээн авч мэргэжил боловсролыг эзэмшүүлэхэд бид хэзээд бэлэн байна. “Соёмбо” дээд сургууль бол төрийн захиргааны чиглэлийн анхны хувийн дээд сургууль юм.

Бид төрийн захиргааны болон бизнесийн чиглэлийн олон мэргэжлээр сургалт, судалгааны ажил явуулж байна. Манай үйл ажиллагаа оюутан залууст сонирхолтой, ирээдүйтэй мэргэжил эзэмшиж амьдрал, карьераа амжилттай зохион байгуулахад, төрийн үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд явуулдаг болоход хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэж байна. Ингэснээр улс орны маань хөгжил цэцэглэлд ч хувь нэмэр болох болно.

 

Та манай цахим хуудаснаас хэрэгтэй олон мэдээллийг олж болно. Бид булан бүрт байрлуулсан мэдээллийг аль болох дэлгэрэнгүй байдлаар хийсэн байгаа.

 

Хэрвээ нэмэлт мэдээлэл шаардлагатай бол тус сургуулийн 354149, 99012791, 88103400, 95777601 дугаарын утсанд хандаарай.

 

Танд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

 

Үндсэн цэс

Санал асуулга

Та unicon сургалтын програмын талаар хэр мэдэх вэ?
 
Username:  
Password:  
   
Login.
Close.